| БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН АЛБА |
|
Үүрэг
Сургалтын ажлын агуулга, хэлбэр, зохион байгуулалтын аливаа асуудлыг тухайн үеийн шаардлагад нийцүүлэн төлөвлөх, чанарын нэгдсэн удирдлагаар хангах, түүнийг амьдралд бүрэн хэрэгжүүлэх, багш, оюутны сургалт, эрдэм шинжилгээ, бие даах ажлын хэмжээг шинжлэх ухааны үндэстэй төлөвлөн удирдахад БСА-ны үүрэг оршино.
Сургалтын эрэлт ба нийлүүлэлтийн зөв харилцааг бий болгох, сургалтын ажлыг эрчимжүүлэх, дээд боловсролын шинэчлэл дагуу сургалтанд өөрчлөлт шинэчлэл хийх зорилгоорСургалтын албад байгуулагдан ажиллаж байна.
Бакалаврын сургалтын алба:
- Сургалтын төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлэх ажлыг хариуцах;
- Бүх төрлийн хөтөлбөр, сургалтын графикийн хэрэгжилтийг улирлын туршид шалгаж ололтыг бататгах, дутагдлыг засах тодорхой арга хэмжээ авах;
- Кредит тогтолцоог бүрэн утгаар нэвтрүүлэх асуудлыг хариуцан зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах;
- Сургалтын чанарыг дээшлүүлэх, баталгаажуулахад чиглэгдсэн чанарын удирдлагын нэгдсэн бодлогыг сургууль/факультетийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Сургалт, заах арга зүйн ажлыг нэгдсэн удирдлагаар хангах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
|
Ажлын байрны гол үйл ажиллагаа
Эрхлэгч
• Сургалтын зохион байгуулалт, сургалтын стандарт, сургалтын бичиг баримт, профессор, багш нарын асуудал, зохион байгуулалтын бусад асуудлыг тодорхой хүрээнд үйл ажиллагааг зохицуулах
Боловсролын чанарын асуудал эрхэлсэн мэргэжилтэн
• Боловсролын чанарын үнэлгээ, чанарын баталгаажуулалтын асуудлаар сургуулийн хэмжээний бодлогыг хэрхэн төлөвлөж, нэгжүүд дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
Оюутны нийгмийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн
• Оюутны байгууллага, их сургуулийн ажлын уялдаа, оюутны тэтгэлэг, дотуур байр, урлаг, спорт болон бусад оюутны холбогдолтой асуудлыг хариуцах
Сургалт хариуцсан мэргэжилтэн
•Сургалтын ажлын зохион байгуулалтыг тухайн үеийн шаардлагад нийцүүлэн уян хатан, хөнгөн шуурхай хэрэгжүүлэх, зохицуулах
Тестийн
мэргэжилтэн
• Зэрэг олгох сургалтын хичээлүүдийн явцын, улирлын шалгалт,
түүний тест боловсруулалт, элсэлт ба төгсөлтийн шалгалтууд
болон оюутны санал асуулга, багш ажилтны аттестатчилал
зэрэг тест, тестийн арга зүйг ашиглах үйл ажиллагааг хариуцах
|
Сургууль/ факультетын сургалтын алба:
• Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах хичээлүүдийн давхардлыг арилгах, босоо хэвтээ холбоог гаргах, хэрэгжүүлэх ажлыг гардан хариуцах;
• Хичээлийн стандартыг мэргэжлийн багш нарын оролцоотойгоор боловсруулан мөрдүүлэх, шинэчлэх ажлыг зохион байгуулах;
• Оюутны гарын авлага жил бүр шинэчлэн хэвлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах
• Суралцагчдыг хичээл сонгох, чөлөөт хуваариар хичээллэх боломжоор хангаж асуудлыг хариуцан зохион байгуулах
• Сургалт, заах арга зүйн холбогдолтой гарын авлага, аргачилсан заавар боловсруулах ажлыг зохион байгуулах, энэ талаар хийж байгаа ажилд хяналт тавих
• Багш нарын заах арга, сурган хүмүүжүүлэх арга зүйн семинар, бага хурал хийх, нээлттэй хичээл, үлгэр жишээ лекц унших ажлыг зохион байгуулах
Хичээлийн өрөө, сургалтын лаборатори, кабинетийн багтаамж, хүчин чадлыг тооцож ном, сурах бичиг, сургалтын материал хэрэглэгдэхүүний захиалга гаргах, элсүүлэх оюутны тоо гаргаж тэдгээрийг стандартын хэмжээнд байлгах арга хэмжээ авах
|
Сургалтын албаны зааварлагч
• Сургалтын төлөвлөгөө, хичээлийн тодорхойлолтыг боловсруулах техник ажиллагаа; оюутны хувийн хэрэг хөтлөлт, дүнгийн мэдээ гаргах, зааварчилгаа өгөх ажлыг гүйцэтгэх
Сургалтын албаны диспетчер
• Хичээлийн, сургалтын мэдээлэл, сургалт зохион байгуулах техник ажил зохион байгуулах
|